Monday, November 25, 2013
Газарзүйн хичээлийн холбогдолтой асуулт тавьлаа
“АХА” тэмцээний асуулт 1. Монгол орны газар нутгийн талбайн хэмжээ (1564116км) 2. МО газар нутгийн талбайн хэмжээгээрээ хэддүгээрт ордог вэ?(17) 3. МО-ы хойд захын цэг ( Монгол шарын даваа) 4. МО-ы өмнөд захын цэг ( Орвог гашууны бор толгой) 5. МО-ы барүүн захын цэг ( Монгол Алтайн Мааньт уул ) 6. МО-ы зүүн захын цэг ( Соёлз уулын Модтой хамар даваа ) 7. МО-той нэг өргөрөгт орших нэг улс ( Хятад,Казкастан г м) 8. МО-той нэг уртрагт орших улс ( Индонез, ОХУ г м) 9. МО баруунаасаа зүүн хэдэн км вэ? ( 2392км) 10. МО хойноосоо урагшаа хэдэн км вэ? (1259км) 11. МО-ы төв цэг ( Өвөрхангай аймгийн Бүрд сумын Өвөрхөшөөтийн булаг) 12. Далайд гарцгүй хэдэн улс байдаг вэ? (38 улс) 13. Монгол ямар далайд хамгийн ойр оршидог вэ? ( Номхон далай) 14. Монгол ямар ямар улстай хиллэдэг вэ? ( Орос, Хятад) 15. МО-ы хилийн шугамын урт ( 8219км ) 16. Орос улстай хэдэн км-ээр хиллэдэг вэ? ( 3546км ) 17. Хятад улстай хэдэн км-ээр хиллэдэг вэ? ( 4673км) 18. 3 улсын уулзвар цэг баруун талдаа ямар нэртэй вэ? ( Таванбогд уул) 19. 3 улсын уулзвар цэг зүүн талдаа ямар нэртэй вэ? ( Тарвагандахын овоо) 20. Дэлхий тэнхлэгээ эргэхдээ 1цагт хэдэн градусын шилжилт хийх вэ? (15) 21. Дэлхий хэдэн цагийн бүстэй вэ? ( 24) 22. Анхны голдож хаана байдаг вэ? ( Лондон) 23. МУ хэдэн оноос дэлхийн цагийг баримтлах болсон бэ? ( 1961 он) 24. МУ хэд хэддүгээр цагийн бүс дээр орших вэ? ( 6,7,8) 25. Юан улсын сударт 7%, 3% гэж юуг илэрхийлсэн бэ? ( ус, хуурай газар) 26. Ашигт малтмалаар нь нэрэлсэн газрын нэр ( Чулуут, Оюут г м) 27. Захчин ястан аль аймагт байдаг вэ? ( Ховд) 28. Барга ястан аль аймагт байдаг вэ? ( Дорнод) 29. Газрын зургийн хэл нь ( Таних тэмдэг ) 30. МО-ы газарзүйн зургийн тусгаг ямар вэ? ( Конус ) 31. МО байрзүйн зургийн хэдэн хуудсанд багтдаг вэ? ( 14) 32. МО-ы 80 гаруй хувь нь д.т.д хэдэн м өндөр вэ? ( 1000м) 33. Монгол Алтайн нурууны хамгийн өндөр цэг ( Хүйтэн уул ) 34. Говь-Алтайн нурууны хамгийн өндөр цэг ( Ихбогд уул) 35. Хангайн нурууны хамгийн өндөр цэг ( Отгонтэнгэр уул ) 36. Хэнтийн нурууны хамгийн өндөр цэг ( Асралтхайрхан ) 37. Их Хянганы нурууны хамгийн өндөр цэг ( Соёлз уул) 38. Монгол Алтайн нуруу хаанаас эхлэж хаана хүртэл үргэлжилдэг вэ? ( Таванбогдын Хүйтэн уулаас-Гичгэний нуруу хүртэл) 39. Говь-Алтайн нуруу хаанаас эхлэж хаана хүртэл үргэлжилдэг вэ? ( Баянцагааны нуруунаас- Хөрх уул хүртэл) 40. Хангайн нуруу хаанаас эхлэж хаана хүртэл үргэлжилдэг вэ? ( СонгиноХайрхан уулаас-Дэлгэрхаан уул хүртэл ) 41. Хүйтэн уул хэдэн м өндөр вэ? ( 4374м) 42. МО-ы хамгийн нам цэг ( Хөх нуур 560м) 43. Цамбагарав аль уулсын тогтолцооных вэ? (Монгол Алтай) 44. Тарвагатайн нуруу аль уулсын тогтолцооных вэ? ( Хангай) 45. Зөөлөн аль уулсын тогтолцоонд хамрах вэ? ( Говь-Алтай) 46. Хоридол Сарьдаг аль уулсын тогтолцоонд хамаарах вэ? ( Хөвсгөл ) 47. Богд хаан уул аль уулсын тогтолцоонд хамаарах вэ? ( Хэнтий) 48. Геологийн хамгийн анхны эрин ( Архей) 49. Хүн ямар галавт үүссэн бэ? ( Дөрөвдөгч) 50. Цэрдийн галав ямар эринд хамаарах вэ? ( Мезозойн) 51. Протрозой эрин хэдэн галавт вэ? ( галавгүй) 52. МО-ы хамгийн олон галт уултай аймаг ( Сүхбаатар) 53. МО-ы хамгийн урт газар хөдлөлт 1905 онд хаана болсон бэ? ( Булнайн нуруунд) 54. 1968 онд хаана газар хөдлөлт болсон бэ? ( Булганы Могод суманд) 55. Цэрдийн галавт үүссэн нүүрсний орд ( Налайх, Багануур, Шивээ Овоо) 56. Баян-Өлгийд байдаг Мөнгөний орд газрыг нэрлэ. (Асгат) 57. Фосфоритын орд газар ямар аймагт байдаг вэ? ( Хөвсгөл ) 58. Цагаан суврага зэсийн орд ямар аймагт байдаг вэ? ( Дорноговь) 59. Нарийн сухайт нүүрсний орд газар ямар аймагт байдаг вэ? ( Өмнөговь) 60. МО-ы дундаж өндөр ( 1580м ) 61. МО-ы уур амьсгал ( Эрс тэс уур амьсгалтай ) 62. 12 Сарын 22-нд нар хаана эгц тусах вэ? ( Матрын зам ) 63. 100м тутамд агаар дээш өгсөхдөө хэдэн хэмээр буурах вэ? ( 0,60C) 64. Арктикийн агаарын масс хаана үүсэх вэ? ( Хойд мөсөн далай дээр ) 65. 2өөр агаарын хооронд үүсэж буй шилжилтийн бүс (Фронт) 66. Агаарын фронтыг хэрхэн ангилах вэ? ( Дулаан, хүйтэн ) 67. Төв азийн их даралтын төв хаана үүсдэг вэ? ( Увсын Улаангом хот) 68. Циклоны үед цаг агаар хэрхэн өөрчлөгдөх вэ? ( Тогтворгүй ) 69. МО-ы хамгийн их халсан газар ( Эхийн гол) 70. МО-ы хамгийн их хүйтэрсэн газар ( Увс аймгийн зүүнговь сум ) 71. МО-нд зун ямар даралт үүсэх вэ? ( Бага ) 72. МО-ы хамгийн их салхитай аймаг ( Дундговь ) 73. МО-ы хамгийн бага салхитай аймаг ( Архангай ) 74. МО-ы аль хэсэг илүү их салхилдаг вэ? ( Урд ) 75. Агаарт бэлэн оршиж бйгаа чийг ( Үнэмлэхүй ) 76. МО-ы агаарын харьцангуй чийг ( 50-70%) 77. МО-ы дундаж тунадасны хэмжээ ( 200-220) 78. МО-ы хамгийн их тунадас унасан газар ( Хүрэлтогоотын одон оргил) 79. МО-ы хамгийн бага тунадас унасан газар ( Баянхонгорын эхийн гол) 80. Хэрлэн гол ямар ай савд хамаарагдах вэ? ( Номхон далайн) 81. МО-ы усны 3ай савыг заагалдаг газар ( Цогтчандмань уул ) 82. Үенч гол ямар ай савд хамаарах вэ? ( Төв азийн гадагш урсгалгүй ) 83. МО-ы хамгийн урт гол ( Орхон ) 84. МО-ы хамгийн их устай гол ( Сэлэнгэ ) 85. Орхон гол хаана цутгадаг вэ?( Сэлэнгэ ) 86. МО-ы хамгийн том нуур ( Увс ) 87.
Labels:
Газарзүй
Subscribe to:
Post Comments (Atom)
ок
ReplyDelete