Friday, January 9, 2015

металлууд

Хими ба физик шинж[засварлах]

Ихэнх металлууд химийн хувьд идэвхитэй, агаарын хүчилтөрөгчтэй урвалд орон исэл үүсгэнэ. Жишээлбэл:
4Na + O2 → 2Na2O (натрийн исэл)
2Ca + O2 → 2CaO (кальцийн исэл)
4Al + 3O2 → 2Al2O3 (хөнгөнцагааны исэл)
Гэтэл палладицагааналталт зэрэг металлууд жирийн нөхцөлд исэлдэхгүй.
Металлуудад доорхи онцгой физик шинжүүд байна. Үүнд, металлууд нь гялгар, нягт ихтэй, харьцангуй өндөр температурт хайлна. Хэвийн нөхцөлд хатуу төлөвтэй,цахилгаандулаан, дууны долгион сайн дамжуулна.

Хайлш[засварлах]

Гол өгүүлэл: Хайлш
Хайлш гэж хоёр болон түүнээс дээш химийн элементийн холимогийг хэлнэ. Хайлшийн найрлагад байх хольцийн дор хаяж нэг нь металл байх ба үүнээс шалтгаалан хайлш нь металл шинж чанартай болно.

Ангилал[засварлах]

Металлуудыг өнгөтховорүнэт металл гэх мэтээр ангилж болно.

Хэрэглээ[засварлах]

Зарим металл, түүний хайлшууд бат бөх шинж чанартай тул барилга байгууламж, гүүртөмөр зам, төрөл бүрийн багаж, машин тэрэг, хоолой зэрэгт хэрэглэнэ. Мөн цахилгаан ба дулаан сайн дамжуулах шинжтэй тул цахилгаан дамжуулахад, халаалтын системд хэрэглэнэ. Зарим уранцацраг идэвхит металлуудыг цөмийн цахилгаан станцын түүхий эд болгоно.

No comments:

Post a Comment